Monday, February 1, 2016

Блог хөтлөөд л мөнгө олох боломжууд


Та өөрийн хувийн орлогоо нэмэгдүүлмээр байна уу? Тэгвэл наашаа түр анхаарлаа хандуулаарай
Энэ удаагын мэдээгээр блог ашиглаж хэрхэн мөнгө олж болох арга замуудыг зааж өгөхөөр шийдлээ.
Та хувын блоггүй бол яг одоо блог нээгээрэй. Жишээ нь: WordPress.com Blogger.com Ucoz.com Miniih.com Gogo.com Monpress.com гэх зэрэг маш олон блог нээх боломжтой сайтууд бий. Танд гэж зөвлөхөд Blogger.com дээр нээвэл илүү их боломжтой шүү. Блог нээхэд танаас нэг төгрөг ч гарахгүй 😀
Сонирхуулж хэлэхэд блогоосоо олох орлого нь ихсээд ирэх тусам ажлаасаа гарч зөвхөн блогтоо бүх цагаа зарцуулж маш их мөнгө олсон хүмүүс цөөнгүй байдаг юм байна лээ.
Та блог хөтөлснөөр өөрийн блогтоо албан байгуулгын зар байршуулах гадаад сайтуудаас сурталчилгаа байршуулах хувийн бүтээл гэх мэт зүйлсээ зарах гээд маш олон боломжууд байдаг. Эдгээрээс хүмүүс хамгийн их ашигладаг нь гадаад сайтуудаас зар сурталчилгаа авч байршуулах юм. Тэдгээр сурталчилгааг таны блогоос хүмүүс үзэх тутамд танд мөнгө төлөх болно. Та блогоо идэвхитэй сайн хөтөлж их хандалттай байх тусам танд ирэх мөнгө ихсээд л байх болно. Их мөнгө олох уу бага мөнгө олох уу гэдэг нь зөвхөн таны гарт байгаа шүү!!!
Google adsense   Clicksor    Popads    Adcash     Infinityads   Adsteria  Media.net гээд л мааш олон сурталчилгааны сайтууд байдаг эдгээрээс хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь Google adsense юм.
Манай блог та бүхэнд эдгээр болон бусад сурталчилгаануудыг хэрхэн блогтоо байршуулах хэрхэн мөнгөө авах зэрэг хичээлүүдийг цуврал болгон хүргэх болно.
Хамгийн их мөнгө олдог шилдэг 30 блогуудын сарын орлогын хэмжээ.
1The Huffington PostArianna Huffington$2,330,000Pay Per Click
2TechcrunchMichael Arrington$800,000Advertising Banners
3MashablePete Cashmore$600,000Advertising Banners
4Perez HiltonMario Lavandeira$450,000Advertising Banners
5NoupeThe Blonde Salad$200,000Private Advertising
6Smashing MagazineVitaly Friedman$190,000Advertising Banners
7SmartPassiveIncomePat Flynn$153,000Affiliate Commissions
8Timothy SykesTimothy Sykes$150,000Affiliate Sales
9Tuts PlusCollis Ta’eed$120,000Membership Area
10Life HackerGina Trapani$110,000Advertising Banners
11GothamistJake Dobkin$110,000Pay Per Click
12Tuts PlusCollis Taeed$110,000Membership Area
13Venture BeatMatt Marshall$100,000Pay Per Click
14Slash GearEwdison Then$80,000Pay Per Click
15Car AdviceAlborz Fallah$70,000Advertising Banners
16Life HackerNick Denton$60,000Advertising Banners
17DooceHeather B. Armstrong$50,000Pay Per Click
18Steve PavlinaSteve Pavlina$45,000Pay Per Click
19Talking Point MemoJoshua Micah Marshall$45,000Advertising Banners
20ProbloggerDarren Rowse$40,000Advertising Banners
21KotakuNick Denton$32,000Advertising Banners
22Expert PhotographyJoshua Dunlop$30,000Product Sales
23ShoemoneyJeremy Schoemaker$30,000Private Advertising
24Coolest GadgetsAllan Carlton$30,000Advertising Banners
251stWebDesignerDainis Gr?veris$20,000Product Sales
26JoystiqAOL$18,000CPM Advertising
27PC MechDavid Risley$16,000Affiliate Sales
28AbduzeedoFabio Sasso$12,000Advertising Banners
29SizlopediaSaad Hamid$11,000Pay Per Click
30Overhead in New YorkMichael Malice$9,000Advertising Banners

Та ч гэсэн эдгээр хүмүүс шиг их мөнгө олох боломжтой юм шүү 😀

Neobux ашиглан мөнгө олох

Өдөрт 15-20 мин реклам үзээд л мөнгө олох боломжтой.
Та Neobux сайтаас реклам үзсэнээрээ мөнгө авах юм. Хэрвээ та сайн ажиллаж чадвал өдөртөө л 30-40$ олж болох юм. Гэхдээ шууд л тийм их мөнгө олно гэж байхгүй танд зөв маркетинг зөв бодлого бас тууштай энэ ажлаа хийхэд яваандаа л танд өдөрт дор хаяж 30-40$ ороод л ирнэ гэсэн үг харин одоо би та бүхэнд хэрхэн энэхүү мөнгө олох аргыг заах гэж байна.
Neobux нь сурталчилгаа үзүүлж мөнгө төлдөг сайт юм. Сурталгаан дээр дарж сурталчилгаа г үзсэнээр сурталчилгаа бүрт 0.001$ өгнө, 1 сурталчилгаа 5 сек. Энэ нь тийм ч их мөнгө биш ч гэсэн доорх зааврыг дагавал илүү их мөнгө олох боломжтой.Ихэнх хүмүүст хангалттай тэвчээр байдаггүй учраас амархан шантардаг аль болох тэвчээртэй хүлээцтэй байх хэрэгтэй.Сурталчилгаа үзэж мөнгө авдаг болохоос л биш бараг сүлжээний бизнес гэхдээ энэ нь таныг луйвардахгүй таниас мөнгө авахгүй 2008 оноос тасралтгүй найдвартай үйл ажиллагаа явуулж байгаа баталгаатай сайт юм.
Эхлээл Neobux-д бүртгүүлнэ. Энд дарж бүртгүүлээрэй (Эсвэл доор байрлах баннер дээр дарж болно)
Neobux д Бүртгүүлэхдээ мэдээж Хэрэглэгчийн нэр болон нууц үгийг хийж дараа нь Email руу орж баталгаажуулна.
Referrer гэж байвал гэж бичиж болно бичихгүй ч байж болно.
Энэ нь зүгээр Neobux ийн талаар хэнээс сонсож мэдэж бүртгүүлж байгааг харуулна.
Referrer гэж байхгүй бол бөглөх гэсний хэрэггүй. Paypal.com эсвэл Payza.com дээр интернэт данстай байх шаардлагатай энэ дансийг нээхэд үнэгүй энэ дансаараа дамжуулж дараа нь мөнгөө авах боломжтой.

Neobux сайт нь доороо хүн элсүүлэх боломжтой. Таны доор элссэн хүмүүс ажилаа сайн хийгээд байвал танд тэдгээр хүмүүсээс хувь бодогдож орох юм. Гэхдээ энэ нь доор элссэн хүний мөнгөнөөс авна гэсэн үг биш доор чинв элссэн хүнд огт хохирол учирахгүй.
Шууд дагагчид болон Хөлсний дагагчид гэсэн 2 төрөл байдаг ба та хүн хөлсөлж доороо элсүүлэх боломжтой.
За ингээд 30-40$ олох аргыг зааж өгье
1-р алхам. Эхлээд мэдээж Neobux-д бүртгүүлэээд сурталчилгааг өдөр бүр үзэж аль болох хурдан дансанда 0.60$ той болох хэрэгтэй.
2-р алхам. Дансандаа 0.60$ той болсны дараа 3 хүн хөлслөх боломжтой болно. Тэгсний дараагаар Autopay гэснийг идэвхжүүлнэ. Таны хөлсөлсөн хүмүүсийн үзсэн сурталчилгаа болгоны тоогоор 0.005$ таны дансанд орно. Харин хөлсөлсөн хүмүүсээ идэвхийтэй байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй.
3-р алхам. Тэгээд цуглуулсан мөнгөөрөө илүү олон хүмүүсийг хөлсөлсөөр байх болно. 300 хүн болтол нь энэ үйлдлийг давтах хэрэгтэй энэ үед шантарч болохгүй. Мөн энэ үед та сарын хэрэглээнийхээ мөнгийг хангалттай олдог болцон байна.
4-р алхам. Тэгээд цуглуулсан мөнгөөрөө илүү олон хүмүүсийг хөлсөлсөөр байх болно. 300 хүн болтол нь энэ үйлдлийг давтах хэрэгтэй энэ үед шантарч болохгүй. Мөн энэ үед та сарын хэрэглээнийхээ мөнгийг хангалттай олдог болцон байна.
Тэгээд 2000 нь хүн хөлсөлсний дараа таны өдрийн орлого багаар бодоход өдөрт 30$-40$ болсон байх болно.

  <—дарж бүртгүүлээрэй

Payza бүртгүүлэх заавар


Payza нь интернет банк юм. Интернетээр олсон мөнгөө Payza-р дамжуулан гар дээрээ авч болно.
Интернетеер олсон мөнгөө хэрхэн авах талаар хүмүүс тэр бүрчлэн мэдээд байдаггүй. Та Paypal эсвэл Payza-аар дамжуулан авч болно. Payza нь Paypal-ийг бодвол илүү хялбар ойлгомжтой санагддаг.
1.Sign up дээр дар.
2.Select your country гэдгээс улсаа сонгоод Personal-г сонгоно.
3.Бүгдийг бөглөж дуусаад Next step дарна
4. Нууц үгээ давтан бичнэ Transcription Pin гэдэг нь гүйлгээ хийх болгонд хийдэг нууц үг.
5. Бөглөж дуусаад Finish
6.Мэйл хаягаа шалгаад баталгаажуулах линк дээр дарна
7.Ингээд та бүхэн өөрийн гэсэн онлайн данстай боллоо.

Өөрийн блогтоо Clicksor сурталчилгаа оруулах


Блогтоо Clicksor сурталчилгааг байршуулах заавар.
Clicksor нь бас л сурталчилгаа байршуулан мөнгө олдог сайт юм.
За ингээд хэрхэн блогтоо байршуулах тухай заая

Мэдээж эхлээд бүртгүүлэх ёстой Энд дарж бүртгүүлээрэй (эсвэл дээр байрлах баннер дарж болно)

Publisher solution гэсний доор байрлах Free Sign Up дарж өөрийн мэдээллийг бөглөж бүртгүүлнэ.
Дараа нь танд таны ID бүхий мэйл ирэх болно

ID болон кодоороо нэвтрэн орж сурталчилгааны кодоо авна

Нэвтрэн орсны дараагаар Sites–>Get Code гэснийг дарж гарч ирсэн кодыг хуулж авна.
Хуулж авсан кодоо одоо Blogger.com-н блогтоо байршуулна. Ингэхийн тулд блогынхоо Template–>Edit HTML дарж </body> гэсний доор хуулж тавина. Ингээд save template дараад л боллоо.

Sunday, January 31, 2016

ГАДААДАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Share

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам дараах хэлбэрээр Монгол Улсын иргэнийг гадаадад тэтгэлэгтэй суралцуулах ажлыг зохион байгуулж байна. Үүнд:·      Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 
    ·      Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр    ·      Хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд   
НЭГ. ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД   
Монгол Улс, ОХУ, БНХАУ, Польш, Унгар, Болгар, Казакстан, Куба, Вьетнам, зэрэг улстай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд 2000-2014 онуудад нийт 8500 орчим оюутныг гадаадад суралцуулахаар илгээсэн байна.   2015-2016 оны хичээлийн жилд Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу дараах орнуудад оюутан суралцуулна.
Улс
Чех
Энэтхэг
ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, Польш, Турк, Унгар,Болгар,Украин, Казакстан, Вьетнам, Лаос, Куба
Хугацаа
/сараар/
XI-XIII-IIIII, IVIV-V
Жич: Оюутан хүлээн авч суралцуулах улсаас шалтгаалан жил бүр хугацаа өөрчлөгдөх тохиолдол байдаг. Мөн  хүлээн авч суралцуулах талын мэдээллийг бичгээр авсаны дараа тус яам цахим хуудсанд зарыг байршуулдаг болохыг анхаарна уу.   
Хятад, ӨМӨЗО, Турк, Чех, ОХУ зэрэг улсад суралцах оюутны сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, төлөөлөгч байгууллагууд зохион байгуулдаг. Сонгон шалгаруулалтын зарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон холбогдох Элчин Сайдын яам, байгууллагын цахим хуудсаар олон нийтэд хүргэдэг. Бусад орнуудад суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тухайн орноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран буюу бие даан зохион байгуулдаг болно.   

Засгийн газар хоорондын тэтгэлгээр оюутан суралцуулах тухай мэдээллийг сонгон шалгаруулалт эхлэхээс 14 хоногийн өмнө яамны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ. Мэдээлэлд оюутан суралцуулах мэргэжлийн чиглэл, тэтгэлгийн тоо, тавигдах шаардлага, бүртгэлийн хугацаа, байрлал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, сонгон шалгаруулалтын шалгалтын хуваарь, дүн гаргах хугацаа зэрэг мэдээллийг оруулна.   

Засгийн газар хоорондын тэтгэлгээр бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнууд бүртгүүлэх боломжтой бөгөөд өөрийн суралцаж буй сургуулийн сургалтын албанд тухайн зард дурдсан хугацаанд бүртгүүлнэ. Магистр, докторын сонгон шалгаруулалтад  бакалавр/магистрын зэрэгтэй, голч дүн нь 3,0 ба түүнээс дээш иргэн хамрагдах боломжтой бөгөөд тухайн зарын дагуу бүртгэл явагдах газарт дурдсан хугацаанд, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлэх боломжтой.     

Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тухайн улсад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд хүлээн авч суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авагч тал гаргана.   

Румын, Латви, Беларус, Хорват, Армен, Иран, Камбодж, БНАСАУ, Франц зэрэг улсуудад Монгол Улсаас оюутан сургах, оюутан солилцох хүсэлтийг тус яамнаас тавиад байгаа бөгөөд энэ чиглэлээр гэрээ байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна. Гэрээ байгуулагдсаны дараа оюутан сургах ажлыг зохион байгуулна.              
ХОЁР. СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХҮРЭЭНД   
Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистр, докторт суралцуулах арга хэмжээг 1997 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1600 гаруй хүн энэхүү зээлд хамрагдсан байна.
Бакалаврын сургалт: 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын сургалтад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр оюутан суралцуулах хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнд зөвхөн сургалтын төлбөрийг зээл хэлбэрээр олгодог. Амьжиргааны зардал болон байрны төлбөр зэрэг бусад төлбөрийг суралцагч өөрөө хариуцна.   Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" (THE) болон "Academic Ranking of World Universities" (ARWU) жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.   
2015-2016 оны дэлхийн шилдэг их, дээд сургуульд оюутан суралцуулах сонгон шалгаруулалтын мэдээллийгhttp://www.meds.gov.mn/top2015 холбоосоор үзэж танилцана уу. 
Магистр, докторын сургалт:   
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр өндөр хөгжилтэй орны их сургуульд магистр, докторт суралцуулах сонгон шалгаруулалтыг тус яам Монгол Улсын Засгийн газрын 2012 оны "Журам батлах тухай" 19 дүгээр тогтоолоор батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам", Монгол Улсын Засгийн газрын 2014 оны "Журам шинэчлэн батлах тухай" 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны "Журам батлах тухай" 11 дүгээр тушаалаар батлагдсан "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ыг тус тус үндэслэн зохион байгуулдаг.    
2015-2016 онд Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр өндөр хөгжилтэй орны их сургуульд магистр, докторт суралцуулах сонгон шалгаруулалтыг тус яам 2015 оны 1 дүгээр сард зарлаж, холбогдох журмын дагуу зохион байгуулсан. 
Жич: Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр суралцах сонгон шалгаруулалтад тэнцэж, суралцах эрх авсан бакалавр, магистр, докторын оюутнууд Сургалтын төрийн сантай зээлээр суралцах гэрээ байгуулдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.sts.meds.gov.mn/index.php/mn/  холбоосоор үзэж танилцана уу. 


ГУРАВ. ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дэлхийн шилдэг их сургуульд манай улсад шаардлагатай байгаа нарийн мэргэжлээр оюутан сургах талаар АНУ, ХБНГУ-ын сургалтын тэтгэлэг олгодог байгууллага болох Фулбрайтын сан, Германы эрдмийн солилцооны албатай хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын тэтгэлэг болох Чевнингийн хөтөлбөртэй хамтран 2014 оноос тэтгэлэгт хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна.  
Эдгээр тэтгэлэгт нийт 110 оюутан (АНУ-д 36, ХБНГУ-д 67,  ИБУИНВУ-д 7) хамрагдаад байна.   Эдгээр тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг тус улсуудаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамд зохион байгуулдаг. Тэтгэлгийн зарыг Элчин сайдын яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны цахим хуудсаар олон нийтэд хүргэдэг. Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээллийг http://1.usa.gov/1LF06nzhttp://www.chevening.org/;  http://bit.ly/1zefb70 холбоосуудаас үзэж сонирхоно уу.   
Жил бүр гадаадад суралцуулах, тэтгэлэгт хамруулах талаарх  мэдээллийг тухай бүрт нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны цахим хуудасны "гадаадад суралцах" цэсэнд байршуулах тул тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид цахим хуудсыг тогтмол шалгаж байхыг зөвлөж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам бусад гадаадын орнуудын нээлттэй зарласан тэтгэлгийн мэдээллийг нийтэд хүргэх зорилгоор өөрийн цахим хуудсанд мөн байршуулдаг болно.   
Гадаадад суралцахтай холбоотой эрх зүйн баримт бичгийн жагсаалт:   
1.    Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль  /2011 оны 07 дугаар сарын 09/ 
2.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай" 78 дугаар зарлиг 
3.    Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны "Журам батлах тухай" 19 дүгээр тогтоолоор батлагдсан 
"Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам" 
4.    2013 оны "Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай" 271 дүгээр тогтоолоор батлагдсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам" 
5.    Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны "Журам, чиглэл шинэчлэн батлах тухай" 71 дүгээр тогтоол 
6.    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны "Журам батлах тухай" 11 дүгээр тушаалаар батлагдсан "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"

Эх сурвалж: www.meds.gov.mn/